SAR хиймэл дагуулын зураг нийлүүлэх

Монгол орны өнцөг, булан бүрт 24 цагийн давтамжтай, 1м-ийн нарийвчлалтай SAR хиймэл дагуулын зургийн албан ёсны эрхтэйгээр нийлүүлж байна. SAR хиймэл дагуулын зураг нь радарын технологид суурилсан бөгөөд өдөр шөнийн аль ч үед болон үүлтэй зэрэг нөхцөл байдалд сайн чанартай, өндөр нарийвчлалтай зураг авдгаараа давуу талтай юм. Энэхүү төрлийн хиймэл дагуулын зураг нь уул уурхай, хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, дэд бүтэц, зам, шугам сүлжээ, үер болон гамшгийн эрсдэл, гамшгийн хохирол тооцох зэрэг олон үйл ажиллагаанд ашиглагддаг ба манай компани SAR хиймэл дагуулын зурагт суурилсан 5-н төрлийн 1. Land Displacement Monitoring (LDM) Flood Damage Assessment (FDA) Disaster Damage Assessment (DDA) Offshore Wind and Wave (OWW) Forest Inventory Management (FIM) программ хангамжийг албан ёсны эрхтэйгээр хэрэглэгчийн хэрэгцээ, зорилгод нийцүүлэн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах үйлчилгээг үзүүлж байна

Өндөр нарийвчлал (0.12метр, 0.18метр, 0.25метр, 0.5метр, 0.75метр, 1 метр)-ын хиймэл дагуулын зураг нийлүүлэх

Манай компани нь Оптикын хиймэл дагуулын зургийг захиалагчдын шаардлагад нийцүүлэн хамгийн хямдаар санал болгож байна. Уул уурхай, газар тариалан, хөдөө аж ахуй, гамшиг осол, хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, газрын тооллого, кадастр, эрхийн бүртгэл, судалгаа шинжилгээний ажилд тань өндөр нарийвчлалын хиймэл дагуулын зураг шаардлагатай бол бидэнтэй холбоо барина уу.

Систем хөгжүүлэлт

Манай компани хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн газар зүйн мэдээллийн систем, орон зайн өгөгдөлд суурилсан программ хангамжийн хөгжүүлэлтийн ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ. Одоогийн байдлаар www.egazar.gov.mn, www.mle.mn, www.gazar-surgalt.com, www.ub-office.mn, киоск, www.water.mn, www.ehurungu.mn зэрэг 10 гаруй төрлийн веб систем болон 6-н гар утасны апп хөгжүүлэлт хийж,өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна.

Киоск машин болон программ хангамж

Газрын харилцааны цахим үйлчилгээнд зориулсан Киоск машиныг холбогдох стандартын дагуу БНХАУ-аас оруулж ирж, хэрэглэгчид хүргэх үйлчилгээ үзүүлж байна.

Судалгаа, ТЭЗҮ, баримт бичиг боловсруулах үйлчилгээ

GIS, зайнаас тандан судлалын технологи, орон зайн мэдээллийн тенхнологийг шийдэл, газрын харилцаатай холбоотой судалгаа, ТЭЗҮ боловсруулалт, журам, заавар, бодлогын баримт бичиг боловсруулах үйлчилгээг хэрэглэгчийн шаардлагад нийцүүлэн үзүүлж байна