“УЛСЫН УСНЫ НЭГДСЭН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ” /INFOWATER.MN/-ИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024 оны 8 дугаар сараас эхлэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар нь Эрхэт Инноваци ХХК-тай хамтран  “Улсын усны нэгдсэн мэдээллийн систем” /infowater.mn/-ийг хөгжүүлсэн бөгөөд энэхүү системийг үйл ажиллагаандаа ашиглахтай холбоотой сургалтыг Усны газар, 21 сав газрын захиргаад, 21 аймгийн Байгаль орчны газрын албан хаагчдыг хамруулан зохион байгууллаа. Энэхүү системийг ашиглан Гадаргын ус/Нуур тойром, Гол горхи, Булаг шанд, Мөстлөг, мөсөн гол/, Газрын доорх ус/Газрын доорх усны орд, Худаг, Цооног/, Рашаан, Усны барилга байгууламж /Цэвэрлэх байгууламж, Услалтын систем, Усан сан, хөв цөөрөм, Усан цахилгаан станц/-ийн мэдээллийг орон зайн өгөгдлийн хамт бүрдүүлэх боломжтой юм. “Улсын усны нэгдсэн мэдээллийн систем” /infowater.mn/-д дээрх мэдээллийг бүрэн бүрдүүлснээр Монгол улсын хэмжээнд усны нөөцийн нэгдсэн мэдээллийн сан бий болж хэрэглэгчдийг үнэн зөв мэдээллээр хангах, усны нөөцийн менежмент хийх зэрэгт чухал ач холбогдолтой юм.