АРХАНГАЙ АЙМГИЙН ИХТАМИР СУМАНД ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭД ОЛОН НИЙТЭД ХҮРГЭХ УХААЛАГ КИОСК ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

 Архангай аймгийн ГХБХБГазар,  Ихтамир сумын Засаг даргын тамгын газартай хамтран газрын харилцааны талаарх төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, түргэн шуурхай хүргэх зорилготой “Киоск” машиныг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас баталсан техникийн тодорхойлолтын дагуу үйлдвэрлэж, 2024 оны 01 дугаар сарын 08-ны өдөр хүлээлгэн өглөө.Газрын харилцааны үйлчилгээний Киоск машин нь иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад газрын харилцаатай холбоотой нийт 70 орчим төрлийн үйлчилгээ үзүүлэх боломжтой ба 52 төрлийн өргөдөл, хүсэлтийг цахимаар гаргах, шийдвэрлүүлэх, 12 төрлийн мэдээлэл, лавлагаа, тодорхойлолтыг хэвлэн авах, мөн цахим хүсэлт, өргөдлийнхөө шийдвэрлэлтийн явцыг шалгах, цахим гэрээ, гэрчилгээ үүсгэх, газрын төлбөр шалгах, газрын төлбөрөө QR-аар төлөх зэрэг үйлчилгээнүүдтэй болно. Үүнд:

  • Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрээ;
  • Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ;
  • Кадастрын зураг;
  • Нэгж талбарын тодорхойлолт;
  • Газрын барьцаа, төлбөрийн мэдээлэл лавлагаа;
  • Газрын төлбөрөө QR-аар төлөх;
  • Газрын төлөв байдал чанарын хянан баталгааны дүгнэлтийг авах боломжтой юм.

Хамтран ажилласан Архангай аймгийн ГХБХБГазар,  Ихтамир сумын Засаг даргын тамгын газарт талархал илэрхийлье.