Манай компани Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын захиалгаар “ГАЗРЫН БИРЖИЙН ЦАХИМ СИСТЕМД НЭМЭЛТ ХӨГЖҮҮЛЭЛТ (ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА, ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ) хөгжүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Газрын биржийн цахим систем (www.mle.mn)-д холбогдох нэмэлт хөгжүүлэлтийг хийж, газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа, газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах үйл ажиллагааг боловсронгуй болгож үйл ажиллагааг бүрэн цахимжуулан хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхэд бэлэн боллоо. Мөн энэхүү систем хөгжүүлэлтийн ажлын хүрээнд Газрын биржийн цахим системд ажиллах 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнүүдэд системийн нэмэлт хөгжүүлэлтийн хүрээнд хийсэн модулиудтай ажиллах чиглэлээр сургалт зохион байгууллаа. Сургалтаар төсөл сонгон шалгаруулалтын зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах, төсөл сонгон шалгаруулалтад ирүүлсэн төслийг үнэлэх, цахимаар үнэлгээ өгөх, системээс хамгийн өндөр үнэлгээ авсан төслийг шалгаруулах, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын тэмдэглэлийг цахим системээр хөтлөх, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын ялагчтай цахим хэлбэрээр гэрээ байгуулах, Газрын биржийн цахим системээс дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар газар өмчлөх, эзэмших, ашиглах өргөдлийг үүсгэх, өргөдөл шийдвэрлэлтийн явцыг харуулах, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын хаалтыг автоматаар хийх зэрэг чиглэлээр мэдээлэл өглөө.